Хараа голын усанд осолдсон хоёр настай А-гийн цогцсыг олж, сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ
2020 оны 8 сарын 17
Өнгөрсөн амралтын өдрүүд дэх аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээг Онцгой байдлын ерөнхий газраас танилцууллаа.
Усны осол буюу эрэн хайх, аврах ажиллагаа хийгдсэн мэдээллээс харвал,
- Сэлэнгэ аймаг, Мандал сум Ширхэнцэг багийн Хараа голын “Шумуулт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 218 км, сумын төвөөс чанх урд зүгт 3 км/ иргэн А, 2 настай, эрэгтэй/ Хараа голын усанд осолдсон тухай дуудлагыг 08.14-ны өдрийн 17:12 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж алга болсон газраас баруун зүгт хоёр км зайтай голын эргээс цогцсыг олж сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.13-ний өдөр ““Баянзүрхийн гүүр” гэдэг газраас “Сонсголонгийн гүүр”, “Маршалын гүүр”, “Зайсангийн гүүр”, “Яармагийн гүүр” хүртэл 118 км-т завьтай урсаж, 20 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 08.14-ний өдөр эрэн хайх ажиллагааг явагдаагүй.
- Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн А /40 настай, эрэгтэй/ үхэр тууж мориор “Онон” голыг гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын болон Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамтаар хоёр бүлэгт хуваагдаж, 08.14-ны өдөр “Байдасын гарам” гэдэг газраас зүүн урд зүгт Баян-Адарга сумын “Баян-Өндөр” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу явганаар болон голын усаар завьтай 36 км-т урсаж, 3 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.15-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
- Төв аймаг, Заамар сум: Хайлааст багийн “Туулын гүүр” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 226 км-т, сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ 08.13-ны өдрийн 13:40 цагийн орчим “Туул” гол руу нэр, хаяг, нас тодорхойгүй эрэгтэй хүн орох гэж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.
Тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 08-14-ний өдөр Туулын гүүр”-нээс “Төмөр гүүр” гэдэг газар хүртэл завиар урсаж, 3 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 25 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон. 08.15-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Үер, усны ослоос сэрэмжлүүлэхийг иргэддээ анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619236
0 эможи
Зочин
2020-08-17 12:08
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс