Шинэ орон сууцаа “БАРИЛГА- ОРОН СУУЦ 2020“ үзэсгэлэнгээс…
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ойн баярыг угтан "БАРИЛГА- ОРОН СУУЦ 2020" үзэсгэлэн “НОГООН ХӨГЖЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриан дор 2020 оны 08 сарын 21-23нд Мишээл экспод зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “БАРИЛГА МН”, хамтран зохион байгуулагчаар БХБЯам, БХТөв, Ивээн тэтгэгч байгууллагаар “ХАН ТӨГӨЛ” хотхон, Хөтөлийн “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК ажиллаж байна.
Уламжлал ёсоор 13 дахь жилдээ болж буй энэхүү үзэсгэлэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид шинэ орон сууц болон амины орон сууцны шийдлүүдээ танилцуулахаас гадна барилгын материалын үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, шинэ техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт нийт 120 гаруй компани оролцож байна.
Тус үзэсгэлэн нь давхар онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд www.barilgaexpo.mn сайт дээрээс оролцогч компаниудтай танилцах боломжтой.
Үзэсгэлэнгийн өдрүүдэд “Барилгын салбарт төрөөс баримталж буй бодлого” - ийн талаарх мэдээлэл, иргэдэд зориулсан “Амины орон сууц барих материалын сонголт, хэрэглээ болон халаалт, халуун ус, бохирын шийдэл”, салбарын компаниудад зориулан “Barilga.mn сайтад онлайн ШОП нээх арга” гэх мэт сургалт, семинарууд хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана.
Мөн зөвхөн эдгээр өдрүүдэд үзэсгэлэнд оролцогчид онцгой ХЯМДРАЛ, УРАМШУУЛАЛыг зарлаж, азтан шалгаруулах болно. Тухайлбал,
- Ивээн тэтгэгч “Цемент Шохой” ХК- ийн хүндэт харилцагчдад гарын бэлэг гардуулах болон азтан шалгаруулах сугалаат урамшуулалтай
- "Хангарьд пропертийз" ХХК - Гал тогооны тавилга бэлэглэнэ
- National Park Town "Гал тогооны иж бүрэн тавилгын" сугалаат хөтөлбөр явуулна
- "Өрнөх Хүч Инженеринг" ХХК: Цахилгаан шатны операторын сургалтад 30% хөнгөлөлттэй суралцах эрх олгоно
- "Скай циркл" ХХК: Гал тогооны тавилга болон гарааш үнэгүй бэлэглэнэ
- "Сентури Лэндмарк" ХХК 30%-70% банкны зээлд хамруулна гэх мэт олон урамшуулал зарлагдаж байгаагаас гадна үзэгч, хэрэглэгч та бүхэн ипотекийн 8 хувь, компанийн хувь лизинд хамрагдах боломж бүрдэж байна.
Иймээс орон сууцны эрэлт эрс нэмэгддэг энэ цаг үед зохион байгуулагддаг “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2020” үзэсгэлэнд хүрэлцэн ирж, шинэ төсөл хөтөлбөрүүд, барилгын салбарын хөгжил дэвшилтэй танилцахыг урьж байна.