Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээг баталсан.
Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд албаны хүмүүсийн хамтаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц байдал, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай энэ сарын 15, 16-ны өдрүүдэд танилцлаа.
Энэ үеэр Дорноговь, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын дарга нарт төмөр замын бүтээн байгуулалт явагдаж буй нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар үүрэг, ажлын чиглэл өгч ажиллав.
Мөн Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонссон юм.
Эх сурвалж: ЦЕГ
|