Сөгнөгөрийн голд нойтон мод бэлтгэж буй гэх асуудлыг шалгаж байна гэв

2020 оны 8 сарын 14

Arslan.mn

Сөгнөгөрийн голд нэр бүхий аж ахуйн нэгжүүд ойн цэвэрлэгээ хийх нэрийдлээр нойтон мод бэлтгэж буй гэсэн мэдээллийн дагуу шалгаж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Сөгнөгөрийн гол буюу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт мод бэлтгэхээр тусгаарлаж өгсөн 40 га талбайд болон аж ахуйн нэгжийн бэлтгэж хураасан 252 ширхэг 38 м/к, 2 иргэний бэлтгэж хураасан 72 ширхэг 20 м/к модонд үзлэг хийж байгаа аж.

Мод бэлтгэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон эсэх, ойгоос бэлтгэсэн модны хэмжээ, чийгшил, бэлтгэсэн газар зэргийг тогтоохоор Экологийн цагдаагийн алба, Төв аймаг дахь цагдаагийн газар, мэргэжлийн байгууллагатай хамтран шалгаж байна гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619209
2 эможи

Зочин
2020-08-16 22:35
Зочин
2020-08-15 11:31
Bi
2020-08-15 11:14
Ой мод ер нь олон мянган жил өөрөө өөрийгөө цэвэрлэж явж ирсэнээс биш хүн цэвэрлэж байсан гэж сонсоогүй л юм байна.
keyboard_arrow_up