Жижиг, дунд үйлдвэрийн газрыг ХХААХҮЯ-ны дэргэд байгууллаа
Засгийн газрын хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн газрыг ХХААХҮЯ-ны дэргэд байгууллаа. Үйлдвэрийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т “бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зэргийг тусгасан зорилтыг хангахад гол дэмжлэг үзүүлэх юм.
Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь иргэдээ ажилтай, орлоготой болгох, үүнийг дагаад эдийн засгаа дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж гэж үзэж байгаа юм. Монгол Улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг. Энэ салбарт 800 гаруй мянган хүн хөдөлмөрлөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ