Монгол улсын үе үеийн Ерөнхий прокуроруудад ХҮНДЭТГЭЛ үзүүллээ

2020 оны 8 сарын 14

Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын үе үеийн Ерөнхий прокуроруудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын газарт боллоо.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Г.Бахдал, Н.Ганбаяр, М.Алтанхуяг, Д.Дорлигжав, М.Энх-Амгалан нар хүндэт зочноор уригдан оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, С.Алиманцэцэг нар болон Улсын Ерөнхий Прокурорын газрын газар, хэлтсийн дарга, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорууд хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм.

Монгол Улсын үе үеийн Ерөнхий прокурорууд Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцан, халуун дотно яриа өрнүүлсэн бөгөөд прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнуудад ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн арга хэмжээний үеэр хүндэт зочдод прокурорын байгууллагаас түүхт ойг тэмдэглэх ажлын хүрээнд хийж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, Прокурорын байгууллагын 90 жилийн ойн хүндэт тэмдэгийг хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм.

 

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619193
0 эможи

Зочин
2020-08-14 15:19
Зочин
2020-08-14 10:39
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up