Ж.МӨНХЖАРГАЛ: Прокурор хүн бусдад шаардлагыг зөв зохистой тавихаас гадна ШУДАРГА, ЗАРЧИМЧ байх ёстой

2020 оны 8 сарын 14

Arslan.mn

-Прокурорын байгууллагад 33 жил ажиллахдаа намайг хэлмэгдүүллээ, хэргийн яллах ажиллагаа буруу байна гэсэн гомдол гарч байгаагүй-

Монгол Улсад Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Ахлах Прокурор Ж.Мөнхжаргалтай ярилцаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Юуны өмнө танд Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой болон төрийн дээд шагналаар шагнагдсанд баяр хүргэе. Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Өнөөдөр прокурорын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байна. Энэ дашрамд  нийт прокурорын байгууллагын үе үеийн ахмадууд, одоо ажиллаж буй прокурор, ажилтнууд, тэдний гэр бүлийнхэнд  Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын баярын мэндийг дэвшүүлье. Энэ сайхан түүхт өдөр миний бие төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсандаа баяртай байна.

-Та уншигчдад өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Миний хувьд МУИС-ийн 25 оюутаны нэг болж,  албан ёсоор Прокурорын байгууллагад 1987 оны долдугаар сарын 06-ны өдөр томилогдож байсан түүхтэй. Миний бие 33 жил прокурорын байгууллагад ажиллахдаа 21 жил нь орон нутагт ажилласан бөгөөд  ажлынхаа гарааг Дархан-Уул аймгийн прокурорын газраас эхлүүлж байлаа. Тус аймагт 13 жил ажиллаад Улаанбаатар хотод ирж прокурорын нэгж, шат болгонд ажилласан байдаг. Энэ хугацаанд 2004-2008 онд Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар,  тээврийн прокурорын орлогчоор, Орхон аймгийн прокурорт дөрвөн жил, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Ерөнхий прокуророор тус тус ажиллаж байгаад одоо өөрийн хүсэлтээр УЕПГ-т шилжин ажиллаж байна.

-Прокурор хүн харилцаа хандлагадаа юуг чухалчлах учиртай вэ?

Прокурор хүн шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хуулийг хэрэгжүүлэх,  хуулийн биелэлтэд хяналт тавьдаг учир маш хариуцлагатай ажил гэж хэлж болно. Тус байгууллагад эрэгтэй, эмэгтэй гэж хүйсийн ялгаа гаргалгүйгээр бүгд хариуцлагатай ажиллах ёстой байдаг. Эмэгтэй хүний хувьд хэцүү байдаг ч гэсэн бид энэ ажилдаа дурлаж өөрийн хүсэлтээр орсон учир бидэнд шантрах эрх байхгүй хичээл зүтгэлтэй ажиллах нь хамгийн чухал. Манай прокурорын байгууллагад  удирдах албан тушаалд эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлдэг. Бид тангараг өргөсөн хуульчид учраас ажиллах ёстой, ажилдаа ч дуртай.

-Тус салбарт олон жил ажилласан туршлагатай прокурорын хувьд та ямар зарчмыг түлхүү баримталж ажилладаг вэ?

-Миний баримталдаг зарчим гэвэл прокурор хүн бусдад шаардлага тавьж чаддаг байх хэрэгтэй. Учир нь бид хэрэг бүртгэх, мөрдөн байцаахын ажиллагаанд болон хуулийг хэрхэн биелүүлж байгаа талаар хяналт тавьдаг. Бидний чиглэл өгч, тулж харьцдаг  хүмүүсийн нэг бол мөрдөгч нар, шийдвэр гүйцэтгэгчид байдаг учир бид зөв шаардлагыг тавьдаг байх.  Тиймээс прокурорын гол ажил бусдад шаардлагыг зөв зохистой тавихаас гадна шударга, зарчимч байх ёстой.

-Прокуророор ажиллахдаа олон ч хэрэг дээр ажилласан нь ойлгомжтой. Сэтгэлд үлдсэн зарим хэргээс дурьдвал?

-Сургуулиа төгсөж ирээд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуророор олон жил ажилласан. Би прокуророор ажиллах дийлэнх хугацаанд мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл хэргээ уншина,  хяналт тавина, шүүх дээр очиж яллана, ял эдэлж буй иргэнд хяналт тавих байдлаар ажлын процесс явагддаг. Ингээд харахад олон хэрэг дээр шүүх хуралдаанд оролцож, хянаж ирсэн байна.

Энэ олон жилийн хугацаанд намайг хэлмэгдүүллээ, таны ажлын чиг хандлага, хэргийг яллах ажиллагаа буруу байна гэсэн гомдол гарч байгаагүй. Үүгээрээ юуг хэлэх гэж байна гэхээр нэг хүнийг хэлсээр явуулах зэрэг ийм зөрчил гарсан тохиолдолд нэг хүний гэр бүл, тэр хүний амьдрал эргэх учир ажилдаа маш хариуцлагатай чин сэтгэлээрээ хандсаар ирсэн.

Хэрэг болгон л өөр өөрийн онцлогтой гэдгийг онцолмоор байна.

- Тус байгууллагад хөл тавьж байгаа залуу үеийн төлөөллүүддээ та юу гэж зөвлөх вэ?

-Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаж байхдаа прокурор болох гэж байгаа болон туслах прокуроруудтай хамтран ажиллаж байсан. Прокурорын байгууллагын боловсон хүчин болох гэж буй эдгээр хүмүүст мэддэг бүхнээ зааж, зөвлөж ирсэн. Хүн болгон алддаг, мэдэхгүй чадахгүй зүйл олон байдаг. Алдах зүйл байсан ч үүнийг хэрхэн алдаагүй хийх, баримт бичиг боловсруулахад юун дээр илүү анхаарах зэрэг зарим зүйлүүд дээр зааж зөвлөх асуудал гардаг. Тухайлбал, шинэ прокурорууд хуулиа маш сайн уншиж судлах хэрэгтэй, хууль дүрмээ мэдэж судалж байж практик дээр хэрэглэж чаддаг. Түүнчлэн тухайн хүн ажилдаа сэтгэлтэй байх нь хамгийн чухал. Прокурорын байгууллагын чиг үүрэг болоод, тухайн ажлыг чин хүсэл эрмэлзлэлээр сонирхож орсон уу гэх зэрэгт өөр өөрөөсөө асууж дотоод хүнтэйгээ ярилц гэж зөвлөдөг. Миний шавь болох Хууль зүйн ухааны Доктор, Нийслэлийн прокурорын газрын Б.Өнөрмаа онцолмоор байна. Амжилттай, сайн ажиллаж буй прокуроруудын нэг бол яах аргагүй Б.Өнөрмаа юм. Миний удирдлага доор ажиллаж байсан прокурорууд бүгд амжилттай яваад миний зүгээс маш их баярлаж явдаг даа.

Arslan.mn

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619187
1 эможи

Зочин
2020-08-14 15:18
Зочин
2020-08-14 10:38
keyboard_arrow_up