Н.Шинэбаатар: ТБД андуудын урд гарцан дээр 44 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 289 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс 194 нь зам тээврийн осол хэргийн шинжтэй байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас барж долоон хүн гэмтсэн байна. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Н.Шинэбаатар “Тодруулбал, 2020 оны 08.12-ны 10.00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт асфальтан замд Тoyota Fielderg автомашины жолооч 34 настай Б нь замын хажуугийн шон мөргөж онхолдон нас барсан. Мөн Баянгол дүүргийн 2-р хороо Энхтайвны өргөн чөлөө, ТБД андуудын урд гарц дээр жолооч Д нь явган зорчигч 44 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон” гэж мэдээллээ. Хууль дүрмээрээ бол гарцан дээр явган зорчигч давуу эрхтэй атал жолооч нар гарц харангуутаа хурдаа нэмэх нь ч байна.
Явган хүний гарцан дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 дахь заалтаар 20 нэгжээр торгоно.
Тиймээс эрхэм жолооч та гарцан дээр хэдхэн секунд зогсоод явган зорчигчдоо гаргаарай. Гэхдээ зөвхөн гэрлэн дохиотой гарцан дээр зогсох бус дохиогүй гарцан дээр ч хэдхэн хором зогсчих хэрэгтэйг замын цагдаагийн алба хаагчид анхааруулаа.
ВИДЕО: