МХЕГ: Зөвлөгөө мэдээллийн төвөөр 377 иргэн үйлчлүүлжээ

2020 оны 8 сарын 11

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 377 иргэн үйлчлүүлж албан бичиг, өргөдөл гомдол өгчээ. Хариутай албан бичгийн 49 хувийг нь шийдвэрлэсэн бол бусад албан бичиг хяналтын шатанд байна. Мөн иргэдээс ирүүлсэн 14 өргөдөл, гомдлын гурвыг  нь шийдвэрлэсэн бол 11 нь хяналтын шатанд байгаа аж. Ирүүлсэн өргөдөл гомдлын 71.4 хувь нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газар, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар болон Тамгын газарт ханджээ.

Зөвлөгөө мэдээллийн төвөөр үйлчлүүлсэн иргэдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлага тараасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619072
0 эможи

Зочин
2020-08-11 13:22
keyboard_arrow_up