СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 21-тэй залуу мотоциклтой онхолдон нас баржээ

2020 оны 8 сарын 11

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 272 дуудлага мэдээлэл хүлээн авжээ. Эдгээрээс 203 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд долоон хүн гэмтсэн байна. Харин зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ. 
 

Тодруулбал, өчигдөр өглөө 09 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын нутагт асфальтан замд улсын дугааргүй мустанг-5 мотоциклын жолооч онхолдон нас баржээ.

Яг ийм зам тээврийн осол хэрэг энэ сард хэд хэдэн удаа гараад байна. Тухайлбал, 2020.08.02-ны өдрийн 06:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Даргавай” гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 41 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон. Мөн 2020.08.02-ны өдрийн 20:00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалан сумын “Улаан чулуу” гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож , жолооч 46 настай, эрэгтэй М-ийн амь нас хохирсон. Иймд жолооч нарыг алсын замд хурдаа хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
619070
1 эможи

Zochin
2020-08-11 19:08
Tor gej bgaa bol ene hun alah heregsliig oruulahaa bologchih. Morio unaad yvgui aduundaa mottsikoloor yvj bh ym .Daanch dee. ...Aliin bolgond hunwe sogtuu gej buruutgah ve?????
Зочин
2020-08-11 16:08
Энэ мотоцикль нэртэй алуурчин eрөалийн хилээр оруулахаа больчихоочээ!!!!
Зочин
2020-08-11 13:31
Мотоцикл биш согтуугийнх
харамсалтай
2020-08-11 12:40
ХЯТАД мотоцикл авахаа болиоч. ЯАСАН амьнаасаа уйдсан хүмүүс вэ?
Зочин
2020-08-11 11:57
keyboard_arrow_up