МҮИС-ийнхэн ЭХЭМҮТ-ийн эзэмшил газар луу халдлаа
Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд талын хашааг эвдэж буй үйл явцын талаар мэдээлэл сошиал орчинд гарлаа. Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд байрладаг Монголын үндэсний дээд сургуулийнхан хашааг эвдэж, тус төвийн эзэмшил газар луу халдахыг завдсан хэрэг юм. Энэ бол анхных биш бөгөөд удаа дараа дээрх үйлдлийг давтаж тус төвийн эзэмшил газар луу халдаж байгаа үйлдэл гэдгээ эмнэлгийнхэн хэлж байна.
Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудаснаа “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд байрладаг Монголын үндэсний дээд сургуулийнхан манай байгууллагын хашааг эвдэж, ТӨВИЙН ЭЗЭМШИЛ ГАЗАР ЛУУ ДАХИН ХАЛДЛАА. Эмч, ажилчдын төлөөлөл рүү МҮДС-ийн эдийн засгийн тэнхимийн багш гэх эмэгтэй 10 гаруй эрчүүд дагуулан гарч ирж хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн, манай харуул хамгаалалтын ажилчдыг зодох гэж дайрч бид цагдаад дуудлага өгч, хэрүүл маргааныг таслан зогсоолоо” хэмээн бичжээ.