Б.ЦЭРЭН: Хан-Уул дүүрэг АРХИГҮЙ, ЭКО дүүрэг болно

2020 оны 8 сарын 10

         Arslan.mn                  
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн ИТХ-аас “Архигүй орчин бүтээцгээе“ олон нийтийн хэлэлцүүлэг хийлээ. Энэ үер Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.ЦЭРЭН “Гэмт хэрэг гаралтын гол шалтгаан нөхцөл болсон архидалтыг багасгахаар ЭКО ДҮҮРЭГ-АРХИГҮЙ ОРЧИН гэсэн зорилтыг дэвшүүлж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнгөрсөн онд зөвхөн Хан-Уул дүүрэгт 7200 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Ийм тооны хүн эрүүлжүүлэгдэнэ гэдэг сайн үзүүлэлт биш. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож баригдаад торгуулсан 2000 жолооч байна.

Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад 13 мянга орчим согтуугийн дуудлага ирсэн байдаг. Үүний 90 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл бөгөөд дандаа архитай холбоотой байна. Үүнээс 789 хүн 7-30 хоногоор баривчлагдсан байна. Хамгийн харамсалтай нь өнгөрсөн онд 30 гаруй хүн  архитай холбоотой амь насаа алдсан.

Тиймээс ч манай дүүрэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн архигүй орчин гэсэн ажлыг төлөвлөгөөнийхөө дагуу хийж байгаа. Бүх хороонд очиж “Архигүй орчин бүтээцгээе” хэлэлцүүлэг хийж иргэдийн санал хүсэлтийг авах болно. Яагаад архигүй орчин бүрдүүлнэ гээд байна вэ гэвэл архидалтыг багасгавал нийт гэмт хэрэг буурна. Өдөрт 30-40 хүн эрүүлжүүлдэг.   Хэрэв та Та Хан-Уул дүүргийн иргэн бол 2020 онд төрсөн өдрийн баяраа нэг удаа архигүй тэмдэглээд, мөнгөө гэр орондоо, эхнэр, хүүхдүүддээ өгөөд үз гэсэн уриалга гаргаад байна” гэлээ. 
Уулзалтын үеэр иргэд 13 асуумжид хариулж, санал хүсэлтээ бичгээр өглөө. Мөн архины хэрэглээг багасгах хамгийн гол санаануудаа ИТХ-ын гишүүдэд хэлсэн юм. Зарим иргэдийн онцолж байсан гол санаануудыг товч дурдвал. 
                                  Ч.Батсайхан:Залуучууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хэрэгтэй

Arslan.mn
Согтуу жолоочийн буруугаас өдөр бүр зам тээврийн ноцтой осол гарч байна. Тиймээс иргэд архи согтууруулах ундаа хэт их хэрэглэхгүй байх. Уусан бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хэрэгтэй. Ийм зөрчил гаргасан хүнд оногдуулж байгаа хуулийг чангатгах хэрэгтэй.

                             Ж.Алтангэрэл:Долоо хоногийн ТАВАН өдөр архи зарахгүй байх хэрэгтэй

Arslan.mn

Миний хувьд цагдаагийн байгууллагад олон жил ажилласан. Архи согтууруулах ундаанаас болж олон айл өрх аз жаргалгүй, айдастай амьдарч байна. Дүүргээс энэ асуудлыг бодлогоор зохицуулах санал санаачлаг гарган иргэдээс асууж байгаа нь маш зөв. Манай дүүрэг 200 мянга гаруй оршин суугчтай. Өнөөдөр захын дэлгүүрийн лангуу махаар биш архиар дүүрэн байна. Худалдан борлуулалт дээр анхаарах нь чухал. Манай дүүрэг долоо хоногийн таван өдөр нь архи согтууруулах ундаа зарахгүй байж, гэмт хэргийг бууруулж бусад дүүрэгт ч үлгэр дууриалал болох ёстой. 
                      Д.Алтантуяа: Дэлгүүр 22.00 цагаас хойш архи согтууруулах ундаа зарахгүй байх хэрэгтэй

Arslan.mn

Архи уусан зарим иргэд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт их холбогдож байна. Тиймээс дэлгүүр архи согтууруулах ундааг 22.00 цагаас хойш худалдан борлуулахгүй байх нь чухал байна. Томчууд гэлтгүй өсвөр насны хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэж байгаа. Ангийн нийллэг, зугаалга гээд багаасаа архи согтууруулах ундаа хэрэглэж, сурч байгаа ийм асуудлыг таслан зогсоох ёстой. 

                                       Б. Оюунчимэг: Иргэд хүүхдийн дэргэд архи уухгүй байх ёстой

Arslan.mn
Зарим эцэг эхчүүд гэртээ маш их архи согтууруулах ундаа хэрэглэж байна. Хүүхэд хажууд нь байхад санаа нь зовохгүй буруу үлгэр дууриалал үзүүлэх нь их болжээ. Коронавирусний халдвараас  сэргийлж үйлчилгээний газрууд эрт хааж байгаа. Архи уусан иргэдийн цөөнгүй хувь нь гэртээ үргэлжлүүлэн ууж ахуйн хүрээний архидалт их байна. 
                                       С.Батбаатар: Архи уухгүй байх шинэ уриалга гаргах хэрэгтэй

Arslan.mn
Цагдаагийн байгууллага зам тээврийн осол хэргийг бууруулахаар “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аян өрнүүлж,  үр дүн нь сайн гарч байна. Яг ийм олон нийтэд байнга сануулах уриалга гаргах хэрэгтэй. Дэлгүүрээс архи биш талх бариад гэртээ эрт очдог хүмүүс олон болоосой.
                         Д.Оюуннэмэх: Оройн цагаар автобусны буудал дээр иргэд архи уух нь их боллоо

Arslan.mn
Цагдаагийн эргүүл шалгалтыг сайжруулах хэрэгтэй байна. Гадаа дулаахан байгаа тул иргэд автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбайд архи уух нь их боллоо. Шөнийн дөрвөн цаг хүртэл гадаа архи  ууж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа хүмүүсийг хянах шаардлагатай. Мөн залуус машин дотроо архи их ууж байна. Зам, хэв журмын цагдаа хамтраад гудамж, нийтийн талбайд эргүүл сайн хийх хэрэгтэй. Мөн энэ ажилд иргэд санаачилга гарган цагдаагийн ажилд тус нэмэр болох ёстой. 
Энэ мэт иргэд архи согтууруулах ундааны хэрэглээг хумих олон чухал саналуудыг хэлж байсан юм. Коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор “Архигүй орчин бүтээцгээе” хэлэлцүүлгийг 40-50 хүн оролцохоор цомхон хийж байна. Мөн амны хаалт, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг ирэдэд тарааж, хүмүүсийг хэт ойрхон суулгахгүй байх зохицуулалтыг хийсэн юм. Энэ уулзалтыг Хан-Уул дүүргийн бүх хороонд хийнэ. Иргэдийн санал хүсэлтийг авч дүүргийн ИТХ-аар хэлэлцэн ямар ажил хийх шийдлийг гаргах юм байна. Мөн хотын удирдлагуудад санал хүсэлт илгээх болно гэж Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.ЦЭРЭН онцолж байсан юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619038
1 эможи

Зочин
2020-08-10 18:53
Зочин
2020-08-10 12:41
keyboard_arrow_up