Тахилтын зам ирэх аравдугаар сард ашиглалтад орно
2020 оны 8 сарын 09
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх 1,5 км авто замын ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа аж.
Уг зам нь 1,5 км урттай, 14 м өргөнтэй дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолойтой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн юм. Одоогоор Тахилтын авто замаас урагш төмөр зам хүртэлх 700 м газрын хөрс хуулалт, ухмал, далангийн дүүргэлтийн ажлууд хийгдэж байна.
Энэхүү зам нь гадна тойруугийн зам болж байгаа бөгөөд ашиглалтад орсноор хөдөлгөөний ачааллыг хуваалцана.
Уг замын ажлыг зам доогуур нүхэн гарцын хамт ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна.
Эх сурвалж: news.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619021
0 эможи
Зочин
2020-08-09 16:32
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс