Махны үнэ бага зэрэг буурчээ

2020 оны 8 сарын 08

4.6 тэрбум төгрөгөөр нөөцийн мах бэлтгэнэ | Peak News

Нийслэлийн статистикийн хороо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний долоо хоног тутмын үнийн судалгааг танилцуулдаг билээ. Энэ сарын I долоо хоногт,

Махны үнэ:

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10394 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12565 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 144 төгрөгөөр (1.1%), үхрийн цул махны үнэ 477 төгрөгөөр (3.2%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 10800 төгрөг.

“Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 192  төгрөгөөр (1.8%) буурсан, харин хонины цул махны үнэ 39  төгрөгөөр (0.4%) өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8800 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

2020 оны 08 дугаар сарын I долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1700 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 900-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1500 төгрөгийн үнэ ханштай байна.

“Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1300 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1379 төгрөгийн үнэтэй байна. Хүчит шонхор” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркет хамгийн өндөр үнээр буюу 1379 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2020 оны 08 дугаар сарын I долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 12.5 хувиар буурч 1742 төгрөгөөр, монгол лууван 0.5 хувиар өсч 2365 төгрөгөөр, монгол байцаа 35.4 хувиар буурч 1763, монгол хүрэн манжин 3.1 хувиар буурч 3028 төгрөгөөр, сонгино хятад 0.7 хувиар буурч 1662 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619007
0 эможи

Зочин
2020-08-08 17:18
Иргэн
2020-08-08 14:31
Махны ченжүүд л махны үнэ өсгөөд байдаг. Өглөө 4,5 цагын үед орж ирсэн махыг 5500; 6000 р аваад лангууныхан энэ тэрдээ 1 кгаас 2000; 3000 унагаагаад өгчихдөг лангууных нь дахиад нэмээд зардаг юм бналээ.
keyboard_arrow_up