ДЭМБ: Худал, ташаа мэдээлэл коронавирусээс ч илүү аюултай

2020 оны 8 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 18 сая 900 мянган хүн өвчилж, 711 мянган хүн эндсэн байна. Харин 12 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Дэлхий нийтэд 24 цагийн дотор 256 мянган хүн халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн. АНУ, Бразил улсад 53 мянган хүн, Энэтхэгт 41 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5264 гаруй хүн шинээр халдвар авсан байна.

БНХАУ-д 133 тохиолдол шинээр бүртгэгдсэний 10 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

ДЭМБ-ын тэргүүн “Коронавируст цар тахал дэлхийн аль ч улсыг өршөөсөнгүй. Бүх улс хүнд нөхцөлд орж байна. Гэхдээ бидэнд цар тахалтай тэмцэх боломж байна. Дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ хэзээ ч оройтохгүй” гэдгийг хэлсэн. Мөн хуурамч, ташаа мэдээлэл гэдэг коронавирусээс ч илүү аюултай. Худал мэдээлэл вирусээс илүү хурдацтай тархаж, олон хүнийг төөрөгдүүлж, өвчлөх, амь нас нь эрсдэх өндөр эрсдэлтэй.  Тиймээс баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахыг уриалжээ. 

АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал “Магадгүй коронавирус дэлхийгээс устахгүй. Урт хугацаанд тэмцэх нь. Харин бид хяналтдаа авах бүрэн боломжтой” гэсэн.

Манай улсын хувьд 2742 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 71 хүн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүн эрчим эмчилгээний тасагт байна. Орон нутгийн 18 чиглэлийн галт тэрэгний зорчигч, ажилчдаас 8000 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618993
1 эможи

Зочин
2020-08-07 19:15
keyboard_arrow_up