СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч осол гаргаж, ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ
2020 оны 8 сарын 06
2020.08.04-ний 22.00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3-р баг “Ходоод” гэх газар /сумын төвөөс 65 км/ шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсны улмаас онхолдож, зорчигч 1,7 настай Б-ын амь нас хохирсон байна.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн #согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна.‼️‼️‼️
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
8
2
618970
11 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс