Тарваганы мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүллээ
Хөвсгөл аймагт дахь цагдаагийн газрын алба хаагчдаас тус аймгийн аймгийн тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Бага хөёөөт гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 12 ширхэг тарвага хууль бусаар агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна.
Энэ жил тарваган тахлын сэжигтэй таван тохиолдлын гурав нь батлагдсан. Үүний хоёр тохиолдол нь Ховд аймагт эмчлэгдэж байгаа. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд долдугаар сарын 11-нд 15 настай хүү тарваган тахлаар нас барсан. Энэ тохиолдлын ойрын хавьтал 15 хүнийг цаг алдалгүй тусгаарлалтад оруулж, эмчилгээнд хамруулсан. Ховд аймгийн хоёр тохиолдлыг, ойрын хавьтлыг ч мөн адил цаг алдалгүй тусгаарлаж шаардлагатай эмчилгээнд хамруулсан тул хавьтлуудаас тарваган тахлаар өвчлөөгүй.
Иймд тарваганы мах, эд эрхтэнг худалдан авах, хэрэглэхээс сэргийлнэ үү.
Эх сурвалж: ЭЦА
|









