Голын усанд машинаа угааж, хог хаясан этгээдийг торголоо
Экологийн Цагдаагийн албанаас усны сан дагуу бүсүүдэд хяналт шалгалт хийх ажил үргэлжилж байна.
Иргэдийн гаргасан дийлэнх зөрчил нь голын сан бүхий газарт суудлын автомашинаа угаасан хог хаягдлаа ил задгай хаясан үйлдлүүд зонхилж байна.
Тус албанаас иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслийг угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил үйлдэгдэж байсныг баримтжуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгууль оногдууллаа.
Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /100,000 мянган төгрөг/, хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй /1 сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.