ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй ИРГЭДИЙН АНХААРАЛД
Монгол Улсын УОК-ын шийдвэрийн дагуу Монгол Улсын ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудтай хамтран тус улсад тодорхой шалтгааны улмаас үргэлжлүүлэн оршин сууж буй манай улсын иргэдийг 2020 оны 08 дугаар сарын 07-10-ны өдрүүдийн 09.00 – 18.00 цагийн хооронд “Хиагт-Алтанбулаг” хилийн шалган нэвтрүүлэх боомтоор эх оронд нь нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар товлосныг сонордуулъя.
Иймд та бүхэн хилээр нэвтрэх үедээ “Covid-19” вирусын шинжилгээнд хамрагдсан баримт, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 050 000 төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас /регистрация по месту жительства/, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдэлт, хувийн бэлтгэлээ дор бүрнээ сайтар хангахыг зөвлөж байна.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам









