БНСУ-д монгол эмэгтэй хутгалуулж, амиа алджээ
2020 оны 8 сарын 05
БНСУ-ын Хойд Чүнгчонг бүсийн Чүнгжү хотод оршин суудаг байсан монгол эмэгтэй хөрш "А"-даа хутгалуулан, амиа алдсан хэрэг энэ сарын 3-ны өдөр гарчээ. Чүнгжү хотын цагдаа нар "А"-г хүн амины хэргээр баривчлаад байна.
48 настай "А" нь наймдугаар сарын 3-ны 12:40 цагийн үед Чүнгжү хотын Ёнсү дүүрэг дэх өөрийн гэртээ 39 настай монгол эмэгтэй "Б"-г хэд хэдэн удаа хутгалан, амийг нь хороосон гэж цагдаагийнхан сэжиглэж байна. "Б" нь Солонгос улсын иргэншилтэй болсон монгол эмэгтэй юм байна.
"Б"-г таньдаг байсан "А" нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "Б"-г "Хамт архи ууя" хэмээн гэртээ дуудсан байж. Үүний дараа тэдний дунд маргаан үүссэн ба удалгүй "А" нь хохирогч монгол эмэгтэйг хутгалан, хороосон гэж албаныхан мэдээлсэн юм. Гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа "А" өөрөө цагдаад дуудлага өгөн, хэргээ хүлээжээ.
Эх сурвалж: Yonhap News
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
618948
1 эможи
Зочин
2020-08-05 18:01
huuhen lalriin garuud yum da emegtei hund hutga hereglej baidag
Зочин
2020-08-05 17:31
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс