Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын шинэ СПОРТ ТАНХИМ ашиглалтад орлоо
БСШУСЯ захиалгаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд улсын төсвөөр баригдсан Спорт заалны барилга ашиглалтад орлоо.
Барилга угсралтын ажлыг 2019 оны 5 дугаар сард эхлүүлэн 2020 оны 6 дугаар сард бүрэн дуусган барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллан ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Тус барилга нь газар хөдлөлийн 8 баллд тэсвэртэй байхаар төлөвлөж орчин үеийн стандартын шаардлага хангасан барилгын материалуудыг ашигласан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, ариун цэврийн өрөөг төлөвлөжээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд сургуулийн спорт заалнаас өөр стандартад нийцсэн спорт заалны барилгагүй байсан бөгөөд тус барилга ашиглалтанд орсноор хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нэмэгдлээ.
Зураг төсөл зохиогч: “Тоонто гранд” ХХК
Гүйцэтгэгч: “Энх бизнес өгөөмж” ХХК
Захиалагчийн техникийн хяналтыг: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ