Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагаас Буянт-Ухаа хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг хүлээлгэн өгнө. Нээлтийн ёслолын ажиллагаа Буянт-Ухаа орон сууцны хорооллоос 200 метр зайд байрлах Усан сан насос станцын барилгын дэргэд болно. Сэтгүүлчдэд зориулсан автобус 10:00 цагаас Макс цамхагийн үүднээс хөдөлнө. Утас: 99173707, 93148000
11:00 цагаас Монгол-Америкийн цэргийн албан хаагчдын хамтарсан баг Нийслэлийн СХД-ийн Х хороололд байрлах 119-р цэцэрлэгийн иж бүрэн засвар үйлчилгээний ажлыг дуусгавар болгон хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Утас: 99160187
11:10 цагаас УИХ-ын нэр бүхий гишүүдийг огцруулах болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг батлах тухай асуудлаар иргэн Д.Энхтүвшин “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бүсэд “Хөнгөн үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулах, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн цогцолбор байгуулах тухай болон Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын талаар хэлэлцэнэ.