Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торголоо

2020 оны 8 сарын 04

Arslan.mn

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.

Шүүхийн шатанд Б.Батзориг нь гэм буруугаа хүлээсэн бөгөөд прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан билээ.

Тэгвэл өнөөдөр /2020.08.04/ УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд таван жил ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
618897
8 эможи

Зочин
2020-08-05 12:31
Хурэлсух ард тумнийг хуурав
Z
2020-08-05 12:14
Hungun torgood ungurch munch hol zuruutei shiitgel baina
Лха
2020-08-05 07:04
Монголын шударга шүүх мандтугай. Хулгайч бүр хуулийн өмнө тэгш эрхтэйг санаарай
Ghj
2020-08-05 01:23
Одоо яахав дээ та бүгдийн сонголт шүү дээ
иргэн
2020-08-04 20:15
Батзоригт #ЖДҮ-чин гишүүдэд зээл олгохоос татгалзах эрх байсан, болохгүй гэдгийг нь мэдсээр байж санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн. Олон гишүүдэд зээл олгочихоод тэднээс бага ял авдаг буруу жишиг тогтоож байна.
ИРГЭН
2020-08-04 19:05
АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС ШУДРАГА ШҮҮХ ЦААЗЫН БҮЛЭГЛЭЛИЙГ МОНГОЛД БИЙ БОЛГОЖ БУРУУТАЙ БҮХНИЙГ ГЭР БҮЛЭЭР НЬ ХҮЙС ТЭМТРЭХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ ДЭЭ.ШУДАРГА ШҮҮХИЙГ НУУЦААР ЯВУУЛДАГ ОРОС АХ НАРЫН ТУРШЛАГЫГ ХАРУУЛСАН КИНО ИХ БАЙДАГ ДАА.АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ШҮҮ.
Зочин
2020-08-04 17:58
Мөн ч зөөлхөн торгождээ.ийм ч шүүх байх гэж дээ.ичмээр бндаа.толгойгийн нь илээд өнгөрлөөдөө.
mmmmmmmmmmmm
2020-08-04 15:59
shudraga unen salhind hiisen odloo
mmmmmmmmmmmm
2020-08-04 15:59
shudraga unen salhind hiisen odloo
keyboard_arrow_up