“Тод каннам”-ынхны хэргийг маргааш хэлэлцэхээр боллоо
“Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш хэлэлцэнэ. Уг хэргийг өнгөрсөн жил шүүхэд шилжүүлсэн ч удаа дараа хойшлуулсаар өдийг хүрсэн юм. Тухайлбал, хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд хэргийг хянан хэлэлцээд хохирогчийн өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурлыг хойшлуулсан. Тэд “Тод каннам” эмнэлгийн удирдлага Д.Тоднямыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргажээ.
Д.Тодням нь БНСУ-ын амьдардаг аж. Мөн коронавирус гарсны улмаас Монголд нэн даруй ирэх боломжгүй гэх хариулт өгчээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн ийн шүүх хурлын товыг зарлалаа. НПГ-аас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн Хүний амийг болгоомжгүйгээр хохироох буюу 10.6-1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Тэд өнгөрсөн жил 29-тэй үйлчлүүлэгчид өөх соруулах мэс засал хийх явцдаа эндэгдэл гаргасан юм.
Мягмаржаргал
Эх сурвалж: Өнөөдөр сонин









