Дотоодын аялагчид “ИРЛЭЭ, ЯВЛАА, ЦЭВЭР“ аялж байна
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, JICA олон улсын байгууллагатай хамтран өнгөрсөн сарын 9-нөөс энэ сарын 28-ний хооронд дотоодын аялагчдад чиглэсэн “Ирлээ, явлаа, цэвэр” аяныг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг аяны хүрээнд иргэдийг байгаль орчинд ээлтэй хог хаягдалгүй аялахад уриалсан контент бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр түгээх, Улаанбаатар хотоос гарах болон аймгууд руу орох постуудад иргэдэд “Аяллын дүрэм”, байгальд ээлтэй цэвэрхэн аялахыг уриалан хогийн болон халаасны уут тарааж, олон нийтийг байгаль хамгаалах үйлсэд уриалах, оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээг системтэйгээр зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл тус аяны нөлөөллөөр дотоодын аялагчид “Ирлээ, явлаа, цэвэр” аялж байна.