МҮОНТ-д зураглаач сонгон шалгаруулж авна
2020 оны 8 сарын 03
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд зураглаач сонгон шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага:
- Зураглаач мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
- Бүх төрлийн камер болон зураг авалтын дагалдах хэрэгслүүд дээр ажиллах чадвартай
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
- Ажлын ачаалал даах чадвартай
- Бүтээлч сэтгэлгээтэй / 1-2 бие даасан бүтээлтэй байх/
Нэмэлт мэдээлэл
- Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “МҮОНРТ-ийн хэсэг дэхь ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 1% цээж зураг
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид 2020 оны 08 дугаар сарын 03-ны 08 сарын 14-ны өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Утасны дугаар: 11325802
Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









618868
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс