“Хархорин хүрээ” ХХК малын дайвар бүтээгдэхүүн худалдаалахдаа зөрчил гаргаж байжээ
2020 оны 8 сарын 03
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн гомдол мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол, Хархорин худалдааны төвд байршилтай “Хархорин хүрээ” ХХК-ийн малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн гэрчилгээтэй хүлээн авч, бүртгэл хөтлөж хэвшээгүй, дотоод хяналтын журам мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрчээ.
“Хархорин хүрээ” ХХК-ийн малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасагт Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлсэн байна.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618853
0 эможи
Зочин
2020-08-03 16:12
Зочин
2020-08-03 12:55
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс