Нэг өдрийн дотор зам тээврийн ослоор дөрвөн хүн нас барж, долоон хүн гэмтлээ
2020 оны 7 сарын 30
Зам тээврийн ноцтой ослын улмаас өчигдөр /2020.07.29/ орон нутагт дөрвөн хүн амь насаа алдаж, долоон хүн гэмтжээ. Тээврийн цагдаагийн албанд өчигдөр зам тээврийн ослын шинжтэй нийт 149 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг, “Их бүдүүний шил” гэх газарт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашины жолооч О нь Guagun маркийн Ш жолоочтой мотоциклтой мөргөлдөж мотоциклын жолооч 45 настай, эрэгтэй Ш амь насаа алджээ.
Мөн Увс аймгийн Тариалан сумын нутаг, “Тээлийн гол” гэх газарт асфальтан замд Honda-CR-V маркийн Б жолоочтой автомашин онхолдож зорчигч 47 настай, эрэгтэй Ц, жолооч 41 настай, эрэгтэй Б нарын амь насаа алдсан байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р баг, “Нисэх буудал” гэх газарт шороон замд Жалам хар маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч Б (56 настай) нисэх зурвасын багана мөргөж амиа алдсан байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618779
0 эможи
Зочин
2020-07-30 11:17
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс