СОГТУУ ЖОЛООЧИЙН балгаар өдөр бүр НЭГ ХҮН нас барж байна

2020 оны 7 сарын 30

Arslan.mn
Замын цагдаагийн алба хаагчид өдөр  бүр эргүүл шалгалтын хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа 20-30 зөрчлийг илрүүлж байна. Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ зам тээврийн осол хэрэгт холбогдсон, ослын газрыг санаатай болон санаандгүйгээр орхиж явсан хэргүүд цөөнгүй гарчээ. Мэдээллийнхээ эхэнд сэрэмжлүүлэг болгон зарим хэргийг эргэн сануулбал.

Баримт-1 Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд T.Prius маркийн машины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla Rumion маркийн машинтай мөргөлджээ. Ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн байна. Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог багажаар/драгер/ шалгахад 1.87 хувийн согтолттой байжээ.
Баримт-2  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монголын гудамж Маршал таун хотхоны арын замд Мерседес бенз маркийн авто машин Тоёото премио маркийн авто машинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Тухайн үед Мерседес бенз маркийн авто машиныг унаж авсан А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тоёота маркийн автомашиныг жолоодож явсан 45 насны эрэгтэй ослын улмаас газар дээрээ амь насаа алдсан.
Баримт-3 Сонгинохайрхан дүүрэгт байдаг Ар гүнтээр Партизан явах замд Субару Импреза загварын тээврийн хэрэгсэл замын чиглүүлэгч бетон шон мөргөж онхолдсон. Тухайн автомашины жолооч Д нь 1.26 хувь  согтолттой байсан бөгөөд хамт зорчиж явсан түүний 2-5 насны хоёр хүүхэд цонхоор шидэгдэн хүнд бэртсэн. 

Согтуу жолоочтой холбоотой тоо баримтаас үзэхэд,  2019 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 35491 зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлсэн. Үүнээс жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ давтан хөдөлгөөнд оролцсон 6951 хүн байжээ. Мөн 34591 нийт зөрчлийн 6400 нь эмэгтэй жолооч эзэлж байна. Энэ 6400 эмэгтэй жолоочийн 2800 нь давтан буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, шүүхээр баривчилгаанд орсон байна. Өнгөрсөн жил гарсан энэ зөрчлийн тоо баримтаас үзэхэд эрэгтэй гэлтгүй эмэгтэйчүүд согтуугаар машин барих нь их байна. Бүр эрхээ хасуулсан ч 2800 эмэгтэй давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ. 

Хууль: Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үед хүнийг 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгож жолоо барих эрхийг нэг жилийн хугацаатайгаар хасна. Эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох юм бол 7-30 хоног шүүхийн шийдвэрээр баривчилгаанд явна.
Мөн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байрлуулна. Жолооч өөрөө драйвер багаж үлээх чадвартай биеийн байцаалт бүрэн, жолооны үнэмлэх, машины гэрчилгээ бүрэн байх юм бол жолоочийг хариуцах хүнд хүлээлгэн өгөөд явуулах боломжтой. Биедээ бичиг баримтгүй, багаж үлээх чадваргүй байх юм бол эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгнө.

Согтуу жолоочийн балгаар өдөр бүр нэг хүн нас барж байгаа судалгаа ч гарсан байна. Хэрэв замын цагдаагийн алба хаагчид хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа 20-30 хүнийг илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол өдөрт хамгийн багадаа 30 хүн согтуу жолоочийн буруугаас зуурдаар амь насаа алдах эрсдэл бий гэсэн үг. Тиймээс ч иргэдийн амралт зугаалга үргэлжилж байгаа энэ өдрүүдэд ЦЕГ-ийн УСХ, ТЦА хамтран “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяны хүрээнд хоногийн 24 цагийн турш улсын хэмжээнд эргүүл шалгалтыг эрчимжүүлэн гарч болох эрсдэлээс сэргийлж байна. 

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618777
2 эможи

Зочин
2020-07-30 10:27
keyboard_arrow_up