Шатахуун ачсан машин онхолдож, 200-300 литр шатахуун асгарсныг аюулгүй болгожээ

2020 оны 7 сарын 29

Arslan.mn

Шатахуун ачиж явсан том оврын автомашин онхолдсон осол дахин гарсан байна.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд шатахуун ачиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин Багануур дүүргээс баруун зүгт 38 километрт орших Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Тогосын хоолой” гэдэг газар онхолдож шатахуун асгарчээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 08:15 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж 200-300 литр шатахуун асгарсан 12 м.кв талбайд элс асган саармагжуулж, онхолдсон автомашиныг 15:45 цагт татан босгосон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
2
confuse an post
3
angry an post
2
618770
12 эможи

Зочин
2020-07-29 17:34
Иргэн
2020-07-29 17:06
Амьдрах гэж зүтгэж яваад өрөнд ороод хэцүү юм доо.
Зочин
2020-07-29 15:01
keyboard_arrow_up