СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургаан настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон осол гарчээ

2020 оны 7 сарын 29

Arslan.mn

Өчигдөр буюу Мягмар гарагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, Дархан-Уул аймагт бага насны хүүхдийн амь нас хохирсон байна. 

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, Дархан-Уул аймгийн Дархан сумын хээтэй хорооллын дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч явган зорчигч 6 настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ.

Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 69 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

Сэрэмжлүүлэг: Иймд явган зорчигч та бүхэн Замын хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр гарах, эцэг эх, асран хамгаалагч 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулж оролцохыг анхаарууллаа.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
618761
1 эможи

Зочин
2020-07-29 17:34
Зочин
2020-07-29 10:46
ydargaatia yridag ym be
Зочин
2020-07-29 10:22
keyboard_arrow_up