Тарваган тахал өвчнөөс сэргийлэх зорилгоор шалган нэвтрүүлэх товчоод өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2020 оны 7 сарын 28

Arslan.mn

Манай улсын баруун аймгуудад тарваган тахал гарч, хүүхэд нас барсантай холбогдуулан нийслэл хот руу орж гарах тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг чангатгажээ. Энэ сарын 16-ны өдрөөс наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүргийн Хонхор, Хан-Уул дүүргийн Кувейтийн уулзвар, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт шалган нэвтрүүлэх товчоодод НОБГ, Тээврийн цагдаагийн газар, НМХГ хамтран нэмэлт пост гарган, хяналт шалгалт хийн ажиллаж байна. Шуурхай хяналтын баг авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын болон түр постуудад илэрсэн хууль бус ан амьтны махыг илрүүлэх, устгах, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм. 

Амралт зугаалгын улирал эхэлсэн энэ өдрүүдэд ард иргэд тарваганы мах идэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, үхсэн сэг зэмд нь хүрэхгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Он гарсаар Эмээлт, Өлзийт, Морингийн даваа, Өвөр гүнт, Хонхор дахь шалган нэвтрүүлэх товчоодод хийсэн хяналт шалгалтаар 25 удаагийн үйлдлээр 364 ширхэг нойтон тарвага илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. 

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618752
0 эможи

Зочин
2020-07-29 17:33
keyboard_arrow_up