“ИРЛЭЭ- ЯВЛАА-ЦЭВЭР” аян ирэх сарыг дуустал үргэлжилнэ

2020 оны 7 сарын 29

Arslan.mn

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба “ИРЛЭЭ-ЯВЛАА-ЦЭВЭР” аяны хүрээнд иргэд рүү чиглэсэн ээлжит нөлөөллийн ажлыг өрнүүлж байна. Энэ жил "COVID-19"-ын цар тахлын халдварын улмаас иргэд гадагшаа аялах боломжгүй болсон. Тиймээс ч  дотоодын аялал жуулчлал тасралтгүй нэмэгдэж байна. БОАЖЯ-аас гаргасан судалгаагаар одоогийн байдлаар 1 сая гаруй хүн дотоодод аялж байна. Иргэд аялал зугаалгаар явахдаа ил гал гаргаж, түүнийгээ унтраагаагүйгээс ой хээрийн түймэр гарч байна. Мөн өдөрт 1 хүн дунджаар 1.7-2.8 кг хог хаягдал гаргаж байгаа нь зуны улиралд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрэхэд нөлөөлдөг.

Экологийн цагдаагийн албанаас иргэдэд  өгч байгаа гол зөвлөмж бол төлөвлөгөөтэй аялах, орчныг бохирдуулахгүй, ан амьдыг үргээхгүй байх, түүх соёлын дурсгалт газруудад хүндэтгэлтэй хандах, шинэ зам гаргахгүй байх, аюулгүй байдлаа хангах, байгальд ээлтэй хандах тал дээр зөв дадлыг хэвшүүлэх, бурууг таслан зогсоох, эерэг үйлдлийг бусдад уриалах, бусдын орон зайд хүндэтгэлтэй хандах зэрэг зорилтыг дэвшүүлж, олон нийтэд уриалж байгаа юм.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618751
1 эможи

Зочин
2020-07-29 17:33
Зочин
2020-07-29 10:21
keyboard_arrow_up