Зам хөндлөн гарч явсан хоёр иргэн машинд мөргүүлж нас баржээ

2020 оны 7 сарын 28

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэсд өчигдөр нийт 202 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс 143 нь зам тээврийн осол хэргийн дуудлага байжээ. Ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, хоёр хүн нас барсан байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт шороон замд явган зорчигч Б машинд мөргүүлж нас баржээ. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд мөн л шороон замд 61 настай Н-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах, явган зорчигчид зорчих хэсгээр зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна. Мөн өчигдөр 35 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсныг илрүүлэн гарч болох ослоос сэргийлжээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон ТЦА-наас хоёр дахь жилдээ “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяныг өрнүүлж байна. Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх энэ аян ирэх 10 дугаар сар хүртэл үргэлжлэх юм.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
618740
3 эможи

Зочин
2020-07-28 12:52
keyboard_arrow_up