Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн машинтайгаа Туул голд байсныг гаргажээ
2020 оны 7 сарын 28
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Туул голын шинэ гүүрны доод талд Приус-20 автомашин голд орсон дотроо хүнтэй байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 27-ны өдрийн 15:03 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 13 км зам туулан 16.35 цагт очиход согтууруулах ундаа хэрэглэсэн 39 настай, эрэгтэй, иргэн Н авто машинтайгаа голын усанд байсныг эсэн мэнд гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618738
0 эможи
Зочин
2020-07-28 12:52
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс