МҮОНРТ-д эвлүүлгийн найруулагч сонгон шалгаруулж авна

2020 оны 7 сарын 27

Arslan.mn

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд эвлүүлгийн найруулагч сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

-    Радио телевизийн чиглэлээр  найруулагч, компьютер графикчийн  мэргэжлээр төгссөн байх

-    Мэргэжлээрээ ажилласан туршлагатай

-    Интернэт, компьютерийн хэрэглээний болон эвлүүлгийн программуудыг бүрэн эзэмшсэн, телевизийн  техникийг ашиглах, техникийн ба дизайны шийдэл гаргах, ажлын ачаалал даах, монтаж хийх,  

-    багаар ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал:

-    Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй  МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

-    Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-    Их, дээд сургууль төгссөн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-    Урьд ажиллаж байсан байгууллагын  тодорхойлолт

-    Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-    Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618725
0 эможи

keyboard_arrow_up