ПРОКУРОР: Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа
2020 оны 7 сарын 27
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнд дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, ахлах, хяналтын прокурорууд болон Цагдаагийн газрын хэлтэс, тасаг албадын дарга, мөрдөгч нар 2020 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар тус тус мэдээлэл хийж, хэрэг хянан шийдвэрлэх болон мөрдөн шалгах ажиллагаанд учирч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн биелэлтийг тооцож ажиллахаар болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618721
0 эможи
Зочин
2020-07-27 16:04
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс