Э.Пүрэв-Очир: Амралтын өдрүүдэд зам тээврийн 303 осол гарч, дөрвөн хүн нас барлаа

2020 оны 7 сарын 27

Arslan.mn

ЦЕГ, ТЦА-аас  “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” урьдчилан сэргийлэх аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаа тул Улаанбаатар хотоос аймгууд руу явдаг төвлөрсөн замуудад цагдаагийн алба хаагчид эргүүл шалгалт хийж, ухуулга нөлөөллийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн осол зөрчил ямар байв,  урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч Э.Пүрэв-Очироос тодрууллаа.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн осол хэргийн нөхцөл байдал ямар байв аа?

-Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 640 дуудлага хүлээн авсан. Үүний 303 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байсан. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн. Ноцтой зам  тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсноос нэг нь хүүхэд байна.

-Гарсан зам тээврийн ослыг хэлбэрээр нь авч үзвэл?

-Явган зорчигч мөргөсөн хоёр осол гарсан. Мөргөлдөх хэлбэрээр 5 осол гарлаа. Мөн орон нутгийн замд хоёр тээврийн хэрэгсэл онхолдсон. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд өглөөний 07 цагийн үед асфальтан замд суудлын автомашин онхолдож зорчигч 25 настай эмэгтэй Д-ийн амь нас хохирсон.

Өнгөрсөн амралтын өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд өглөөний 07 цагийн үед асфальтан замд суудлын автомашин онхолдож зорчигч 25 настай эмэгтэй Д-ийн амь нас хохирсон.


-Яг ийм зам тээврийн осол зөрчлөөс сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага “Яараад яахав дээ” аян өрнүүлж байна. Үр дүн ямар байна вэ?

- Өнгөрсөн онд аяны хүрээнд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар буурч, хүний амь нас эрсдсэн осол 11 нэгжээр буюу 21.7 хувиар буурсан.  Харин гэмтсэн иргэдийн хувьд 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан эерэг үр дүн гарсан юм. Энэ жилийн хувьд “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяныг энэ сарын 1-ээс эхлүүлсэнээс өнөөдрийн байдлаар зам тээврийн осол, зөрчил 59.8 хувь буурсан үзүүлэлттэй байна. Аян үр дүнгээ өгч зам тээврийн осол хэргийн гаралт буурч байна. Мөн иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаа тул Улаанбаатар хотоос орон нутаг руу явах төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарууд байршуулж байна.

Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаа тул Улаанбаатар хотоос орон нутаг руу явах төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарууд байршуулж байна.


-Амралтын өдрүүдэд зарим аймагт усархаг бороо орж орон нутгийн чиглэлийн зам эвдэрсэн мэдээлэл байна?

- Дорноговийн нутагт орсон аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдэрсэн. Тиймээс энэ чиглэлийн замыг түр хугацаагаар хаагаад байна.

-Орон нутгаас гадна нийслэлд зам тээврийн осол зөрчил гарах нь ямар байна вэ?

-Зарим иргэд гарцгүй газраар зам хөндлөн гарч өөрийн эрүүл мэнд,  амь насанд эрсдэл учруулж байна. Тухайлбал, энэ сарын 20-ны өдөр 19:30 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд 33 настай явган зорчигч зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон ноцтой хэрэг гарсан. Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах, явган зорчигчид зорчих хэсгээр зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг анхааруулж байна.

-Өмнө нь дрифт хийж байсан гурван залуу осолдож нас барсан харамсалтай хэрэг гарч байна. Ийм зөрчлийн мэдээлэл ирж байна уу?

- Өнгөрсөн баасан гаригт Хан-Уул дүүгийн нутаг шөнийн цагаар дрифт хийж байсан хоёр иргэнийг илрүүлж хариуцлага тооцсон. Мөн тухайн шөнө бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчиж байсан 20 гаруй жолоочийг илрүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан.

-Хамгийн их гарч байгаа осол хэргийн талаар иргэдэд сэрэмжлүүлэг өгөөч?

-Зуны улиралд амралт зугаалга, хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөнтэй холбогдуулаад орон нутгийн замд гарах осол хэргийн тоо өсдөг. Орон нутгийн замд гарч байгаа осол хэргийг авч үзвэл онхолдох хэлбэр зонхилж байна. Энэ нь хурд хэтрүүлэх, аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зогсоох арга хэмжээ авч чадахгүй, шөнө оройн цагаар гэрлийн гялбаанд орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцох зөрчлүүд байгаа юм. Мөн хэт удаан жолоо барьж ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцох нь зүүрмэглэж зам тээврийн ноцтой осол хийх эрсдэл дагуулдаг. Ядарсан, нойр хүрсэн тохиолдолд зам чөлөөлж амарч байгаад явах шаардлагатайг анхааруулмаар байна.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618707
2 эможи

Зочин
2020-07-27 16:02
Зочин
2020-07-27 13:46
keyboard_arrow_up