Солонгосын Ганнам дүүрэгт 3 байртай Монголын сайд хэн бэ
Өмнөд Солонгосын Hankyung мэдээллийн сайтад Монголын нэгэн нэр бүхий сайд Ганнам дүүрэгт гурван ч орон сууц эзэмшдэг тухай бичжээ.
Хамгийн сонирхолтой нь тус сайт Ганнам дахь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, эрэлт нийлүүлэлтийн талаар онцлохдоо Монголын нэгэн сайд Ганнам дүүрэгт гурван байртай гэх мэдээллийг эш татжээ.
Мэдээлэлдээ нэрээ нууцлахыг хүссэн БНСУ-ын Засгийн газрын ажилтан “ . . олон улсын байгууллагуудын сүүлийн цахим хуралдааны хамгийн халуун сэдэв нь Ганнам дүүргийн үл хөдлөх хөрөнгийн үнэ байсан. Энэ дүүрэгт үл хөдлөх эзэмшдэг Монголын нэгэн сайд цар тахал гараад байгаа ч хөрөнгөө зарахгүй гэж ярьж байсныг сонссон гэсэн бол өөр нэг ажилтан хэдэн жилийн өмнө Хятадын өндөр албан тушаалтнууд Ганнамд хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй байсан гэж хэлжээ.
Харин энэ мэдээлэлд дурдсан Монголын сайд чухам хэн болох талаар дурдаагүй байна. Сөүлийн Ганнам дүүрэгт үл хөдлөхийн нэг ам метрийн дундаж үнэ 15000-20000 ам.долларын өртөгтэй байдаг байна.
Монгол хүн Солонгосын Ганнам дүүрэгт байртай байж болохгүй биш, мэдээж болно. Харин Монгол төрийн сайд хүн Солонгосын баячуудын дүүрэгт гурвын гурван байртай, дээр нь үүнийгээ ХОМ-тээ тусгаагүй бол жинхэнэ асуудал үүснэ...