Эмээлтийн товчоогоор тарваганы нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлэв

2020 оны 7 сарын 24

Arslan.mn

Манай улсад он гарсаар тарваган тахлын халдварын гурван тохиолдол бүртгэгдэж, нэг хүн тахлын улмаас амиа алдаад байгаа юм.

Гэвч тарваганы мах тээвэрлэсэн зөрчил илэрсээр байна.

Тодруулбал, Архангай-Улаанбаатар чиглэлийн KIA Granbird маркийн зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд таван ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг албаныхан илрүүлж, ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүлсэн байна.

Мөн Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн С.Х нь тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос гурван ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчил илэрсэн байна. Одоогоор тухайн зөрчлүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618688
0 эможи

Зочин
2020-07-25 16:46
Зочин
2020-07-24 20:46
keyboard_arrow_up