БХБЯ, БХТ-ийн ажлын хэсэг “Монцемент билдинг материалс“ ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа

2020 оны 7 сарын 24

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа тэргүүтэй ажлын хэсэг МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС" ХХК болон Мак евро блок, цонхны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Өдөрт 900м3 блок үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр өнөөдрийн байдлаар 107, 000м3 блок үйлдвэрлэж байгаа бөгөөд барилгын салбарын ханган нийлүүлэлтийн 66 хувийг ханган ажиллаж байна. Мөн хуванцар болон модон, металл рамтай цонх хаалга үйлдвэрлэж эхэлжээ.

Arslan.mn

Харин "МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС" ХХК нь Дорноговь аймгийн Өргөн суманд 2015 онд дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэт, эко технологиудыг нэвтрүүлсэн жилийн 1.000.000 тн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадал бүхий хуурай аргын цогц үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулсан байна.

Тус компани нь дэлхий нийтэд тархаад буй "COVID19" вирусын тархалтын үеийн хорио цээрийн үед зах зээлийн эрэлт хэрэгцээнд зохистой нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхаар зохицуулалтыг хийн, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618672
0 эможи

Зочин
2020-07-25 16:44
Зочин
2020-07-24 12:27
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up