“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аян хэрэгжсэнээр зам тээврийн осол 59.8 ХУВИАР БУУРЧЭЭ

2020 оны 7 сарын 22

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон ТЦА-наас хоёр дахь жилдээ “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяныг өрнүүлж байна. Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх энэ аяныг Засгийн газрын 2019 оны 128 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхэлсэн. Жил бүрийн өдийд хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ихсэж байгаатай холбоотойгоор алба хаагчид “ОРОН НУТГИЙН ЗАМЫН ХЯНАЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байна. Өнгөрсөн онд аяны хүрээнд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар буурч, хүний амь нас эрсдсэн осол 11 нэгжээр буюу 21.7 хувиар буурсан, харин гэмтсэн иргэдийн хувьд 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан эерэг үр дүн гарсан юм.

Энэ жилийн хувьд “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяныг энэ сарын 1-ээс эхлүүлсэнээс өнөөдрийн байдлаар зам тээврийн осол, зөрчил 59.8 хувь буурсан үзүүлэлттэй байгааг замын цагдаагийн алба хаагчид хэлж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 338 хүн гэмтжээ

“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяны хүрээнд цагдаагийн алба хаагчид энэ оны хагас жилийн зам тээврийн осол хэргийн статистик мэдээллийг өглөө. Улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна. Хүн гэмтэж, нас барсан ослын дийлэнх нь орон нутгийн замд гарсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж осол хэргээс сэргийлэн ажиллаж олон нийтэд сэрэмжлүүлэг өгч байна. Өнөөдөр орон нутгийн замд зохион байгуулсан “Яараад яахав дээ” аянд иргэд сайн дураараа нэгдэн зам тээврийн ослоос сэргийлж уриалга дэвшүүлж байлаа.

Арга хэмжээг дэмжихээр UB Bikers Club, Монголын мэргэжлийн спорт авто машины холбооны залуус, “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбат, түүний гэргий дуучин Ц.Сарнай нар энэ аянд нэгдсэн юм.

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол гэмтлийг бууруулах зорилготой тус аяныг насан туршийн аян болгон хэвшүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж иргэд бие биедээ шаардлага тавьдаг эерэг хандлага өрнүүлж байна. Иргэд олон нийт рүү хандсан нөлөөллийн ажил үр дүнгээ өгч зам тээврийн осол, зөрчил буурч байна.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618649
0 эможи

keyboard_arrow_up