ЦЕГ-ын даргаар томилогдсон Ж.Болд гэж хэн бэ
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын Дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Болдыг ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилов. Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан түүнийг ЦЕГ-ын дарга асан, Бригадын Генерал С.Баатаржав шиг албандаа элэгтэй, алба хаагч руугаа болон олон нийт рүү чиглэсэн олон үр дүнтэй ажлуудыг хийнэ хэмээн хүлээлт үүсээд буй. ЦЕГ-ын даргаар томилогдсон Цагдаагийн хурандаа Ж.Болдын товч намтарыг хүргэж байна.
Мэргэжил: Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.
Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр, докторант
Хоёр. Боловсрол эзэмшсэн байдал
1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль
2007-2008 онд Удирдлагын академи
Гурав. Ажлын туршлага
1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч;
2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;
2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга;
2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга;
2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга;
2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга;
2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга;
2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар
2019 оноос ЦЕГ-ын Дэд даргаар тус тус ажиллаж байсан.









