НЦУГ:Тээврийн хэрэгслийн эд ангийг хулгайлах гэмт хэрэг буурахгүй байна

2020 оны 7 сарын 21

-Эхний хагас жилийн байдлаар Автотээврийн хэрэгсэл хулгайлсан 144 хэрэг гарчээ-

Нийслэлийн хэмжээнд хоногт 1000 гаруй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байгаа ч зарим төрлийн хэрэг 50 хувь өссөн гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн эд ангийг хулгайлах гэмт хэрэг буурахгүй иргэд машины эд ангиа хулгайд алдаж байна. Сонгинохайран дүүргийн иргэн машинаа засварт өгсөн ч засах бус эд ангийг нь тоносон тохиолдол гарсан байна. Мөн иргэдийн амралт зугаалга үргэлжилж байгаа энэ өдрүүдэд ахуйн хүрээний архидалт нэмэгдэж танхай, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байгааг сэрэмжлүүллээ. 
Тоо баримтаас үзэхэд сүүлийн 10 жилд  нийт гэмт хэргийн 34.1 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд Автотээврийн хэрэгсэл хулгайлсан 144 хэрэг гарчээ. Харин халаасны хулгайн гэмт хэрэг 228 бүртгэгдсэн тул иргэд өөрсдийн өмч хөрөнгөндөө тавих хараа хяналтаа дээшлүүлж энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой дуудлага мэдээллийг шуурхай мэдээлэхийг цагдаагийн алба хаагчид онцолж байсан юм. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618625
0 эможи

Зочин
2020-07-22 10:27
keyboard_arrow_up