“НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сардаа багтаан олгоно“

2020 оны 7 сарын 17

  Arslan.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгож байгаа.

Хоёрдугаар улирлын буцаан олголтыг "Долдугаар сардаа багтаан олгоно" гэсэн мэдээллийг Татварын ерөнхий газраас өглөө.

Иргэд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд бүртгүүлэх хугацааг энэ сарын 8-ны өдрөөр дуусгавар болгосон.

Харин дээрх хугацаанд баримтаа бүртгүүлээгүй бол худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай.

Одоогоор хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн буцаан олголт өгөх мэдээлэл тодорхойгүй байна.

Нэгдүгээр улиралд 869,000 иргэн 35.8 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан юм.

Иргэд 6 дугаар сарын 1-30-ныг хүртэл хугацаанд хийсэн худалдан авалтын баримтаа энэ сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618589
0 эможи

Д.Хорлоо
2020-07-19 14:35
Ахмадуудын насны хишгийг өгөх юм болов уу? Энэ И баримтын дансаар өгдөг биздээ.
Зочин
2020-07-18 00:09
Зочин
2020-07-17 11:45
keyboard_arrow_up