ХҮНИЙ АМЬ НАС АВАРСАН АЛБА ХААГЧИЙГ “ЦАГДААГИЙН ГАВЬЯА” ТЭМДГЭЭР ШАГНАЛАА
2020 оны 7 сарын 17
Өнгөрсөн сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа Туул голын усанд амиа хорлох гэж байсан насанд хүрээгүй охины амь насыг аварсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваагийн хичээл зүтгэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэснийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өндрөөр үнэлж өнөөдөр /2020.07.16/ “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
618581
1 эможи
Зочин
2020-07-18 00:09
Зочин
2020-07-17 11:43
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс