ТЦА: Увс, Баян-Өлгий, Говь-Алтайд зам хаасан, Хөвсгөл, Архангайн замыг нээсэн
2020 оны 7 сарын 16
Өнөөдрийн байдлаар орон нутагт эвдэрсэн гүүр, зорчих боломжгүй болсон замуудын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Хаагдсан замууд:
- Увс аймгаас хойд сумууд руу чиглэсэн зам хаалттай. Тус чиглэлийн гурван гүүр нурсан бөгөөд замуудыг хэзээ нээх нь тодорхойгүй байна.
- Баян-Өлгий аймгийн Буратын гүүр засварт орсон. Аймгийн төвөөс 82 км-т байдаг тус гүүр эвдэрсэн тул дөрөв хоногийн хугацаагаар замыг хаажээ. Тухайн зам нь ОХУ руу явах хилийн боомтыг чиглэдэг юм.
- Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахал гарсны улмаас ойролцоох таван суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Хорио цээрийн дэглэм долдугаар сарын 13-наас эхлэн 6 хоног үргэлжилнэ.
Хаагдаад нээгдсэн замууд:
- Хөвсгөл аймгийг чиглэсэн хөдөлгөөн хэвийн болсон. Усархаг борооны улмаас Мөрөн-Хатгал чиглэлийн зам сэтэрсэн тул тус чиглэлийн замыг хаагаад байсан юм.
- Долдугаар сарын 15-нд болсон ослын улмаас Архангайгаас Завхан хүртэлх замын хөдөлгөөнийг хаасан байсныг нээж, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618579
0 эможи
Зочин
2020-07-18 00:08
Зочин
2020-07-16 16:22
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс