СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын өдрүүдэд нийт 25 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
Баяр наадмын өдрүүд болох энэ сарын 9-15-нд 16 зам тээврийн ноцтой ослын улмаас 25 хүний амь нас хохирсны дөрөв нь хүүхэд байжээ. Хүний амь нас хохирсон дээрх 16 тохиолдолын 11 тохиолдол нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон буюу хурд хэтрүүлсэн, замын нөхцөл байдалд хурдаа тохируулаагүй зорьчсонтой холбоотой байна.
Наадмын өдрүүдэд гарсан ослын гол шалтгаан нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой аж. Тиймээс жолооч нарыг алсын замд хурдаа хэтрүүлэлгүй явж, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалж явахыг анхааруулж байна.
Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусч орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та бүхэндээ дараах сэрэмжлүүлэг хүргэж байна.
- Хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;
- Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;
- Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэх байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;
- Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;
- Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэх/