Хүчит бөхийн барилдааны ТАВЫН ДАВАА эхэллээ
2020 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.
Энэ жилийн наадамд дархан аварга нэг, улсын аварга дөрөв, улсын арслан долоо, нийт улсын цолтой 93 бөх зодоглосноос улсын цолтой 14, аймаг, цэргийн цолтой 18 хүчит бөх тавын даваанд үлдээд байна.
Аварга, арслангуудын ам авсан байдлыг харвал,
- Улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Суманчулууныг,
- Аварга Ч.Санжаадамба, улсын начин Ц.Одбаярыг,
- Аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Х.Цогтгэрэлийг,
- Аварга С.Мөнхбат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнийг
- Улсын арслан П.Бүрэнтөгс улсын начин В.Чимэдванданг,
- Ц.Содномдорж арслан аймгийн арслан Ц.Мөнхбаярыг,
- Р.Пүрэвдагва арслан цэргийн арслан Т.Дүгэрдоржийг тус тус амлан авжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618552
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс