Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдрийн хөтөлбөр
Баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
XIII ЗУУН ЦОГЦОЛБОРТ
08:00 – 13:00 цагт: Шагайн харвааны шигшээ 8 багийн тоглолт
09:00 – 12:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг
09:00 – 11: 00 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
11:20 – 12: 40 цагт: Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
12:00 – 13:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг
13:30 – 14:10 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа
14:00 – 14:30 цагт: Шагайн харвааны 4-8 дугаар байрт шалгарсан баг харваачдад шагнал гардуулах
14:00 – 15:30 цагт: Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа
14:20 – 15:00 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
15:00 – 15:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
15:30 – 16:10 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
16:10 – 16:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна.
16:30 – 17:20 цагт: Хүчит бөхийн барилдааны наймын даваа
17:20 – 17:50 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
17:50 – 18:30 цагт: Хүчит бөхийн барилдааны есийн даваа
18:30 – 19:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
19:00 цагт: Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана.
19:10 цагт: Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Баяр наадмын төв талбайгаас Төрийн ордон руу залах ёслол
ХҮЙН ДОЛООН ХУДАГ
07:00 – 11:00 цагт: Соёолон насны морьдын уралдаан
12:00 – 14:00 цагт: Дааганы уралдаан
15:00 – 16:30 цагт: Эрлийз бага насны морьдын уралдаан
17:00 – 19:00 цагт: Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг, шагнал гардуулна.









